• aA
  • Лавлах: 1800-1188

“ХАМТДАА БЭЛЭГЛЭЕ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-03-17  

Үндэсний  Хөрөнгө Оруулалтын Банк нь Дэлхийн Муза Сан (World Musa Foundation) – тай хамтран “Хамтдаа Бэлэглэе” хандивын арга хэмжээг өөрийн банкны төв байранд өнгөрсөн баасан гарагт буюу 2014 оны 12-р сарын 5-ны өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт амьдарч буй нэн ядуу амьдралтай айл өрхийн хүүхдүүд, хүнд хэцүү нөхцөлд өсөн торниж буй, бусад хүүхдийн адил баярлаж, бэлэг авах боломжгүй 0-16 насны бяцхан хүүхдүүдэд зориулж шинэ жилийн баяраар баярлуулах, туслах зорилготой хүмүүнлэгийн арга хэмжээ юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд манай банкны хамт олон хүнд хэцүү амьдралтай хүүхдүүдэд зориулан дулаан хувцас, хөнжил, тоглоом, ном дэвтэр гэх мэт хүүхдэд хэрэгтэй материаллаг эд зүйлсээр хандив өргөлөө.

Мөн түүнчлэн 120 хүүхдэд зориулж хүүхэд бүрт 3,000 мянган төгрөгний үлдэгдэлтэй нийт 360,000 мянган төгрөгний хадгаламж нээж хандивлав. Мөн банкны ажилтнууд нийт 357,000 төгрөгний бэлэн мөнгөний хандив өргөлөө.

Манай банкны хамт олны зүгээс өгсөн хандивыг 12 сарын 27-30-ны өдрүүдэд Нийслэлийн Халамж Үйлчилгээний Газар болон тухайн дүүрэг, хороодтой хамтарч хүүхдүүдэд бэлэг болгон түгээх юм байна.

Сайн үйлс бүхэн үргэлж дэлгэрэх болтугай! 



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188