• aA
  • Лавлах: 1800-1188

ҮХОБАНКНЫ АЖИЛТНУУД “ХАЙРААР ӨЛГИЙДЬЕ” ТӨСЛИЙГ ДЭМЖИН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

2017-03-17  

Монгол Улсад сүүлийн жилүүдэд төрөлт ихэссэнтэй холбогдуулан Нэгдсэн Эмнэлэгийн төрөх тасгуудад өлгий, дотор даавууны хүрэлцээ муудсан, улсаас олгодог өлгий даавууны төсөв хангалтгүйн улмаас дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийг эхийн даавуугаар өлгийдөн авах, хуучирч муудсан өлгий давуу хэрэглэгдэх тохиолдол ихэссэж байгаа билээ.

ҮХОБанк нь Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (Тос) – ийн хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийгмийн сайн сайханд өөрийн хувь нэмрээ оруулж Дэлхийн Муза Сантай хамтран уг төслийг дэмжин мөнгөн хандив  өргөж хамтран ажиллалаа.

Энэхүү хандив нь Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын II, III-р амаржих газар, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн төрөх болон МУ-ын Төвийн бүсийн 7 аймагт нийт 500 иж бүрдэл өлгий даавууны дутагдлыг нөхөж, төрөх эмнэлгүүдэд хагас жилийн хугацаанд төрөх мянга мянган нярайг өлгийдөхөд бага ч гэсэн хувь нэмрээ оруулах  юм.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай! 
 



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188