• aA
  • Лавлах: 1800-1188

Нийгмийн хариуцлага

2017-03-17
Дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран зохион байгуулсан “Олны хүч оломгүй далай” хүмүүнлэгийн чуулга уулзалт өчигдөр болж өнгөрлөө. Тус чуулга уулзалтаар зудад өртсөн малчдад туслах “Хүмүүнлэгийн аян”-ыг зохион байгуулахад манлайлан оролцсон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олонд Монгол улсын засгийн газар, Улсын Онцгой комиссын нэрийн өмнөөс талахал илэрхийлж, өргөмжлөл гардууллаа.
2017-03-17
Үндэсний хөрөнго оруулалтын банк нь 10 жилийн ойгоо угтан боловсролын салбарыг дэмжиж ШУТИС-ийн харьяа, Коосэн загварын Технологийн Дээд Сургуулийн сурлага хөдөлмөрөөрөө хамт олноо тэргүүлж улгэр дууриал болж буй дараах шилдэг 5 оюутанд нэрэмжит тэтгэлэгээ олгохоор болж 2016 оны 5-р сарын 2-ны өдөр батламжийг гардууллаа.
2017-03-17
Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн 2016 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд “Буянт Ухаа” спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.
2017-03-17
Зуны олимпийн XXXI наадамд эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэгдэж байгаа Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулалт, уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, тэдэнд туслах санхүүгийн зохих эх үүсвэрийг үндэсний хэмжээнд бүрдүүлэх зорилгоор МУ-ын Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулагдаж буй Олимпын хөгжлийг дэмжих сангийн цомыг буухиалан үргэлжлүүлж, дараагийн байгууллагад хүлээлгэн өгөх ёслолыг 2016 оны 4 сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
2017-03-17
ШУТИС-ийн “Эрдмийн чуулган”-ы эдийн засаг менежментийн салбар, ”Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 10 жилийн ойн нэрэмжит “МЭДЭЭЛЭЛД СУУРИЛСАН ШИНЭ МЕНЕЖМЕНТ” сэдэвт “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2016 оны 4-р сарын 4- 11-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.
2017-03-17
Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад туслах “Хүмүүнлэгийн аян”-ыг Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олон дэмжиж, хандив цуглуулан МУЗН-д өчигдөр хүлээлгэн өглөө. Тус банкны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг нийгмийн эмзэг бүлэг рүү чиглэсэн олон хүмүүнлэгийн ажлыг санаачлан хийдэг билээ.
2017-03-17
Монгол хүүхдүүд анх удаагаа өөрсдийн бүтээсэн төхөөрөмжөөр Японы ALOS-2 хиймэл дагуултай холбоо тогтоох анхны туршилтыг 12-р сарын 7-ноос 8-д шилжих шөнийн 00:39 цагт хийж амжилттай боллоо. 7-р сард уг хиймэл дагуул Улаанбаатарын дээгүүр нисэхэд байгаагүй цагаан цэг бидний туршилтын дараа илэрсэн байна.
2017-03-17
Үндэсний хөрөнгө оруулалтын банк нийгмийн хариуцлагаа ухамсарлан Эх үрсийн баярыг тохиолдуулан Сонгино хайрхан дүүргийн “Еден өргөө” халамжийн төвийн хүүхдүүдийг баярлууллаа.
« Эхний« Өмнөх1234Дараах »Сүүлийн »

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188