• aA
  • Лавлах: 1800-1188

СКАЙТЕЛИЙН 3G ХЭРЭГЛЭГЧИД ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХОЛБОГДОНО

2017-03-17  

Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Скайтел группийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчдийн онлайн төлбөр төлөлтийг дэмжих зорилгоор Скайтелийн урьдчилсан болон дараа төлбөрт нийт хэрэглэгчид ҮХОБанкны Интернет банк болон Цахим түрийвч үйлчилгээнд үнэгүй хандах эрхтэй боллоо.

Дашрамд дурдахад Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь цахим банкны үйлчилгээндээ урамшуулал зарласан байгаа бөгөөд
Шинээр харилцах данс болон хугацаагүй хадгаламж нээсэн харилцагч бүрт:

  • Интернэт банкны 1 жилийн хураамжаас чөлөөлөнө.
  • Карт 2000 төгрөгөөр захиалах эрх олгоно.

Хугацаатай хадгаламж шинээр нээсэн харилцагч бүрт:

  • Зээлийн эрхтэй карт эзэмших эрх олгоно.

Тиймээс та Үндэсний хөрөнгө оруулалтын банкны аль ч салбарт очиж цахим банканд бүртгүүлээд Скайтелийн 3G интернэтээр цахим төлбөр, тооцооны үйлчилгээнүүдийг дата төлбөргүйгээр ашиглаарай.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188