• aA
  • Лавлах: 1800-1188

“361” ГАРАМЫН ОРШИН СУУГЧДАД БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ОЙРТЛОО

2017-03-17  

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь Сонгино хайрхан дүүргийн алслагдсан дүүрэг болох 21-р хорооны 361-ийн гарам орчмын оршин суугчдын хүсэлтээр тэдгээрт банкны үйлчилгээг ойртуулах зорилгоор тооцооны кассаа шинээр нээлээ.
Ингэснээр тус хорооны 2800 гаруй оршин суугчид банкны бүх төрлийн үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм.

Дашрамд дурьдахад Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 2016 он гарсанаас хойш Чингэлтэй дүүрэг буюу хуучнаар Ард кино театрын хажууд, Да хүрээ зах, Мишээл экспо төвд тооцооны төвийг нээсэн бөгөөд ийнхүү 4 дэх нэгжээ нээснээр харилцагч та бүхэндээ үйлчилгээгээ улам ойртуулсаар байна.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188