• aA
  • Лавлах: 1800-1188

ТОС-ИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-03-17  

 Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн ажлын хэсгийн ээлжит уулзалтыг Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Капитрон банкууд хамтран 2016 оны 11 дугаар сарын 17-ны өдөр ҮХОБанкны төв байранд зохион байгууллаа.

Уг уулзалтаар зохион байгуулагч банкууд байгаль орчин, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудаасаа хүүхдийн эрүүл мэнд, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой хөтөлбөрүүдээ онцоллоо.

Капитрон банкнаас “Эрүүл монгол хүүхэд” хөтөлбөрийн танилцуулга хийж ҮХОБанкны Иргэдийн Банкны Газрын захирал Б.Оюунцэцэг хүүхэд багачуудад санхүүгийн боловсрол олгох “Бяцхан санхүүч NIB” аяныг танилцууллаа.

Түүнчлэн “Бүгдэд хүртээмжтэй үйлчилгээ/хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх нь” сэдвээр Rehtus ХХК-ын захирал В.Ойдов танилцуулга хийж банкууд яагаад энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай талаар мэдээлэл хуваалцлаа.
Мөн “Бордооны байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл” сэдвээр Тананцар ХХК-ын захирал Л.Эрдэнэцэцэг танилцуулга хийж байгаль орчны үнэлгээ хийхэд чухал ойлголтуудыг өглөө.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188