• aA

"Бяцхан санхүүч NIB"-ийн гарын бэлгийг гардуулан өглөө.

2017-12-28  

”Бяцхан санхүүч NIB” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аянаа 3 сарын хугацаанд амжилттай зохион байгуулж хамгийн их хуримтлал цуглуулсан болон идэвхтэй, тогтмол хуримтлуулсан үзүүлэлтээр шилдэг 50 харилцагчаа тодруулж "Бяцхан санхүүч NIB"-ийн гарын бэлгийг гардуулан өглөө. Гарын бэлгэнд монгол ахуйд тохируулан тусгайлан захиалж сийлбэртэй хийлгэсэн хүүхдийн мөнгөний хуримтлалын авдар болон үндэсний үйлдвэрлэгчдийн чанартай, амтлаг, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнүүдийг багтаасан байна. 
"Бяцхан санхүүч NIB" аяны шилдгээр шалгарсан харилцагч та бүхний сурлага, хөдөлмөр, ажил үйлс тань амжилт бүтээлийг, амьдралд тань аз жаргал эрүүл энх, аз хиймортой байхыг хүсэн ерөөгөөд удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг хүргэе. 
Та бүхэн сайхан баярлаарай.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188