• aA
  • Лавлах: 1800-1188

Ирээдүйн банкирууддаа сургалт хийлээ.

2018-05-30  

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь бяцхан иргэдийнхээ сайн сайхны төлөө олон ажлыг зохион байгуулсаар ирсэн бөгөөд удахгүй болох эх үрсийн баярыг тохиолдуулан олон нийтийн санхүүгийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Банк Санхүүгийн Академитай хамтран ирээдүй хойч үеийн төлөөлөл болсон Асрамжийн газрын хүүхдүүдийг хүлээн авч сургалт зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд даатгал, эрсдэл болон мэдээллийн аюулгүй байдлын тухай сонирхолтой сургалтуудыг хийж банкны ажилтнуудын ажлын онцлогыг танилцуулсан нь  тухайн хүүхдүүдэд ирээдүйн банкир болох хүсэл сонирхлыг төрүүлээд зогсохгүй мэргэжил сонголтод нь тус дөхөм болсон арга хэмжээ боллоо.

Дашрамд дурдахад хүүхдийн бэлэг, ухаан далай номын дээжээс бэлэг болгон өгч  асрамжийн төвийн хүүхдүүдийг баярлуулсан тус арга хэмжээ нь шинийн арван тавны билэгт сайн өдөр тохиосон нь билэгшээлтэй явдал байлаа.

Нийт харилцагч хүүхдүүддээ удахгүй болох эх үрсийн баярын мэнд дэвшүүлье!

Үндэсний хөрөнгө оруулалтын банк  

 

 



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188