• aA
  • Лавлах: 1800-1188

"БЯЦХАН САНХҮҮЧ - NIB" БААТАРТАЙ БОЛЛОО

2017-03-17  

Бяцхан санхүүч хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүн "Бяцхан санхүүч NIB" нэртэй баатартай боллоо.
Энэхүү баатараа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдүүдэд танилцуулж, тэдгээрт санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Бяцхан санхүүч NIB” аяныг 3-р сарын 14-өөс 6-р сарын 1-ийг хүртэлх хугацаанд ерөнхий боловсролийн 1,3,31,45-р сургуулуудийн бага ангийн хүүхдүүдэд зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд

  • Хуримтлал, мөнгөний талаар сургалт, өдөрлөг зохион байгуулах
  • NIB баатарын санхүүгийн зөвлөгөөг “Бонгын адал явдал” хүүхдийн нэвтрүүлгээр гаргах
  • NIB баатар Бонгын баатруудтай хамт сургуулиудад зочлон санхүүгийн зөвлөгөө өгөх 
  • Дээрх сургуулиудын 4-р ангиудад “Хүслийн хайрцаг” ажиллуулж хуримтлал үүсгэх аргыг бодитоор харуулах
  • Багш, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулж танилцуулга хийх гэх мэт ажлуудыг хийж эхлээд байна.

ИРЭЭДҮЙН ХУРИМТЛАЛЫГ ӨНӨӨДРӨӨС...



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188