• aA
  • Лавлах: 1800-1188

Тогтвортой санхүүжилт

2017-03-17
Жил бүрийн 6-р сарын 2-ны өдөр нь Банкны салбарын ажилтны баярын өдөр бөгөөд энэхүү өдөрт зориулан Банк санхүүгийн академи, Монголбанк нь хамтран "Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь" нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
2017-03-17
“Банкны төгөл” нэгдсэн аяныг өнгөрсөн жил буюу 2014 оны 5 дугаар сард “Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90 жилийн ой”-г тохиолдуулан банкны салбарын байгууллагууд нэгдэн, байгалиа хамгаалах, нөхөн сэргээх, мод тарих үйлсэд олон нийтийг уриалах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ оруулах зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьснаар эхлүүлж байсан юм.
2017-03-17
Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настангууд, жирэмсэн эхчүүд 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дараалалгүй үйлчлүүлэх боллоo.
2017-03-17
Банкууд 2015 оны I улирлаас эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг нэвтрүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорин тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар нэгдсэн байдлаар хэрэгжүүлж, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн юм.
2017-03-17
Монгол улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан банкны салбарын байгууллагууд нэгдэн хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцохыг уриалах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Банкны төгөл”-ийн суурийг тавьлаа.
2017-03-17
2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монголын Банкны Холбооны байранд “Монгол улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т нийт банкны удирдлагууд гарын үсэг зурж, Монгол Улсын банк, санхүүгийн системд зохистой санхүүжилтийн үзэл баримтлал, тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө зорин ажиллахаа тунхаглалалаа.
2017-03-17
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг угтсан “Оролцоог бодит болгоё” сарын аян зарлагдсантай холбогдуулан Баянгол дүүргийн Засаг даргын А\173 тоот захирамжыг гарган ажлын хэсэг байгуулагдан дүүрэг даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулсан тодорхой ажлуудыг дөрөвдүгээр сард зохион байгууллаа.
« Эхний« Өмнөх123

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188