• aA

Интернет банкны аюулгүй байдлын зөвлөмж

2017-08-03  

  • Хүчирхэг нууц үг ашиглах.
  • Та интернэт банкны хэрэглэгчийн нэр, нууц үгээ бусдад задруулахгүй, дамжуулахгүй байх.
  • Та интернэт банкны үйлчилгээ авахдаа нууц үггүй нэвтэрдэг, олон нийтийн хандалттай утасгүй сүлжээг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь нээлттэй утасгүй сүлжээ нь ямар нэгэн хамгаалалтгүй байдаг бөгөөд уг сүлжээнд буй хэн нэгэн этгээд тухайн утасгүй сүлжээгээр дамжиж буй мэдээллийг чагнах, замаас нь барьж авч болзошгүй. Харин үүний оронд баталгаат үүрэн операторын сүлжээ ашиглаж болно.
  • Зайлшгүй шаардлагаар нээлттэй, олон нийтийн хандалттай утасгүй сүлжээ болон интернэт кафе зэрэг нийтийн ашигладаг компьютер дээрээс интернэт банк үйлчилгээг ашиглах тохиолдолд анхаарал болгоомжтой байж, хяналтын камерийн дуран таны компьютерийн гарыг бичих боломжгүй өнцөгт суух, интернэт банкны хэрэглэгчийн нэр нууц үгийг вэб хөтөч дээр хадгалахгүй байх, интернэт банкны үйлчилгээг ашигласны дараа системээс гарсан эсэхээ сайтар шалгах, вэб хөтөч дээрээс хандалтын түүхийг устгах хэрэгтэй.
  • Та интернэт банкны үйлчилгээ авахдаа Үндэсний хөрөнгө оруулалтын банкны албан ёсны (https://www.e-nibank.mn) интернэт банкны вэб сайтад нэвтэрсэн эсэх, онлайн худалдан авалт хийхдээ тухайн вэб сайт SSL нууцлалын сертификатаар (вэб хаяг https://-ээр эхлэж байгаа эсэх) баталгаажсан эсэхийг шалгаж байгаарай. Энэ нь таны компьютер болон сервер хооронд мэдээллийг нууцлалын алгоритмаар шифрлэлт хийн дамжуулахад ашиглагддаг бөгөөд таны оруулж буй мэдээллийг өөр хэн нэгэн гуравдагч этгээд дундаас нь барьж авч унших боломжгүй гэсэн үг юм.
  • Өөрийн дансны үлдэгдэл, дансны хуулга зэргийг тогтмол хянаж, шалгаж байх хэрэгтэй. Данс болон картанд орлого, зарлага хийгдэх үед харилцагчид и-мэйл болон мессежээр мэдээллэдэг миний мэдээ үйлчилгээг ашиглах хэрэгтэй. 
  • Хийгдсэн гүйлгээнд эргэлзээтэй байгаа тохиолдолд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 1800-1188 утсанд хандан шалгуулаарай.


БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188