• aA
  • Лавлах: 1800-1188

АТМ-ын аюулгүй байдлын зөвлөмж

2018-03-30  

Харилцагч та АТМ-аар үйлчлүүлэхдээ дараах зөвлөмжүүдийг даган мөрдөж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Үүнд:

1.АТМ сонгон үйлчлүүлэхдээ гудамж талбайн гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин тод байрласан АТМ ашиглах.
2.АТМ-ны эргэн тойронд сэжигтэй этгээд зогсож буй эсэхийг шалгах, боломжтой бол өөрийн ойр дотны хүнтэйгээ хамт явж АТМ-аар үйлчлүүлэх.
3.Утсаар ярих зэрэг анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байхыг хичээх.
4.АТМ-аар үйлчлүүлэхдээ нууцлалын аюулгүй байдлын үүднээс аль болох бусдаас тусламж авах, PIN дугаараа бусдад хэлэхээс зайлсхийх.
5.Ойр орчинд байгаа хүмүүс таны хийж буй үйлдлийг харах боломжгүй байрлалд зогсох.
6.PIN дугаараа оруулахдаа биеэр болон гараараа хааж байх.
7.Гүйлгээний баримт, хуулгыг орхилгүй, өөртөө авч явах
8.Төлбөрийн карт болон бэлэн мөнгөө марталгүй авч явах.
9.АТМ-аас бэлэн мөнгө авахдаа, АТМ-ын камерын дэргэд мөнгөө тоолж авч байх.
10.Гүйлгээ хийж дуусаад АТМ-аас холдон явахын өмнө карт болон бэлэн мөнгөө далд хийх.
11.Хэрэв АТМ алдаатай ажиллаж мөнгө тань гарч ирээгүй, дутуу гарч ирсэн тохиолдолд төлбөрийн картаа дахин уншуулж үлдэгдлээ шалган зарлага хийгдсэн эсэхийг хянаж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 1800-1188 утсанд мэдэгдээрэй.
12.АТМ-д нууц камер, тастатур /пин кодны мэдээллийг авах/, эд ангийг хуурамчаар дуурайлган үйлдсэн гэх мэт сэжигтэй зүйлс байгаа эсэхийг сайн нягталж харах, сэжигтэй санагдсан тохиолдолд үйлчлүүлэхгүй байх, энэ тухай Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 1800-1188 утсанд
мэдэгдээрэй.
13.Хэрэв төлбөрийн картаа АТМ-д хураалгасан бол Үндэсний хөрөнгө оруулалтын банкны, Цахим банкны төвийн 976-11-330434, 976-75757070 дугаарын утсанд мэдэгдээрэй.


БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188