Та манай банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1188 тусгай утсанд холбогдоод өөрийн мэдээлэл болон нууц асуултанд хариулан дансны дугаараа авах боломжтой. Нэг минут энгийн утасны тарифаар тооцогдоно.
ҮХОБанкны аль ч салбар нэгжид хандан дансны хуулгаа хэвлүүлэн авах боломжтой
Хугацаатай хадгаламжийн хугацаа цуцалж зарлага гаргах бол заавал хадгаламжийн дэвтэр хэрэгтэй. Хугацаагүй хадгаламжаас дэвтэргүй зарлага гаргаж болно.
Дээрх заасан баримт бичгүүдийг эх хувиар нотариатаар баталгаажуулан ирүүлэх бөгөөд шуудангийн зардлыг тухайн байгууллага өөрөө хариуцна. Дээрх заасан баримт бичгүүдийг тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам, Консулын газар, Төлөөлөгчийн газраар гэрчлүүлсэн байх, эсхүл тухайн улсын нотариатаар гэрчлүүлж, Апостиль гэрчилгээгээр баталгаажуулсан байна. Хүсэлт гаргагч байгууллага нь данс нээгдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн дотор дансандаа мөнгөн хөрөнгөө байршуулах ба байршуулаагүй тохиолдолд дансыг автоматаар хаана.