• aA

ДААТГАЛ гэж юу вэ?

Ирээдүйд учирч болзошгүй хохирлоос үүсэх санхүүгийн хүндрэлийг гэтлэх зориулалтаар багахан хэмжээний төлбөр төлж тодорхой зүйлд худалдан авч буй нөөц сан юм.

ДААТГАЛЫН ЗУУЧЛАГЧ:

Даатгуулагчдын эрх ашгийг хамгаалдаг даатгалын мэргэжлийн оролцогч бөгөөд таны өмгөөлөгч адил ажилладаг.

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ:

Жолоочийн хариуцлагын даатгал нь жолооч таны буруутай үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг таны өмнөөс төлж өгдөг даатгал юм.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ:

Таны өөрийн автомашинд ямар нэгэн хохирол учирч санхүүгийн хүндрэлд орсон тохиолдолд тухайн хохирлыг төлж өгдөг даатгал юм.

Даатгалд яагаад зуучлагч хэрэгтэй байдаг вэ?

Даатгалын гэрээ байгуулахад нэг талаас Даатгалын компани нөгөө талаас Даатгуулагч буюу та оролцдог. Гэрээнд оролцогч хоёр тал хоёулаа ИХИЙГ АВАХ, БАГЫГ ТӨЛӨХ гэсэн зарчим дээр сонирхлын зөрчилтэй байдаг тул Зуучлагчаар дамжуулж даатгалын гэрээг байгуулах нь хэрэглэгчид ашигтай байдаг. Анх гэрээ байгуулахад хэрэглэгч аль болох бага төлөх, Даатгагч аль болох ихийг авах, дараа нь хохирол үүсэхэд Даатгагч аль болохоор бага төлөх, хэрэглэгч аль болох ихийг авах сонирхолтой байдаг учраас Зуучлагчгүйгээр гэрээ байгуулах нь асар их эрсдэлтэй юм. Энэ утгаараа дэлхий нийтэд даатгалын Зуучлагч даатгагчаасаа хүчтэй байдаг.

 

Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны даатгалын зуучлалын үйлчилгээ нь танд дараах үйлчилгээг үзүүлж байна.Үүнд:

  •  Нэг цэгээс даатгалын компаниудын бүтээгдэхүүнийг харьцуулан сонгож, хурдан шуурхай, хямд, уян хатан нөхцлөөр нэмэлт төлбөргүйгээр гэрээ байгуулах

  • Даатгалын гэрээний тухай мэдээ мэдээлэл зөвөлгөө сургалт

  • Даатгалын хохирлын материал бүрдүүлэлт

  • Нөхөн төлбөрөө авахад зөвөлгөө өгч зуучилна.

Даатгалын гэрээ байгуулна гэдэг нь Та ирээдүйн “хэцүү өдөрт”хэрэглэхээр НӨӨЦ худалдан авч байгаа хэрэг тул энэхүү нөөцийг худалдан авахад БИД ТАНД ТУСАЛНА.

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

  • Тээврийн хэрэгслийн даатгал

  • Орон сууц барьцаа хөрөнгийн даатгал

  • Амь нас гэнэтийн ослын даатгал

  • Гадаад зорчигчийн даатгал

  • Бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын даатгал

Даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагч дараах үүрэгтэй.

  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх

  • Осол гаргасан талаар Даатгалын компани болон Замын цагдаагийн газарт дуудлага өгч ослыг баталгаажуулах,даатгалын гэрээт баталгааг шалгуулах

  • Даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох материал бүрдүүлэх шаардлагатай мэдээллийг даатгалын компанид гаргаж өгөх

  • Даатгалын гэрээт баталгаа

  • Даатгуулагчийн өргөдөл/байгууллага бол албан бичиг/

  • Хохирлын  хэмжээг тогтоох үнэлгээний материал

  • Замын цагдаа эрх бүхий байгууллагын тодорхойлолт акт

  • Бусад шаардлагатай баримт бичиг

Хэрэв та зам тээврийн осол гаргасан бол өөрийн даатгуулсан компаний шуурхай алба руу яаралтай дуудлага өгөх хэрэгтэйг санаарай.
 

 

Д/д

Даатгалын компани

Шуурхай албаны утас

1

“Мөнх даатгал”ХХК

331332, 321851

2

“Монре даатгал”ХХК

70009000, 99103560, 99103650

3

“МИГ даатгал”ХХК

330130, 330131

4

“Соёмбо даатгал”ХХК

70220707, 77115555, 99108765

5

“Хаан даатгал”ХХК

75757588, 99102584

6

“Монгол даатгал”ХХК

320524, 70170000, 313901

7

“Моннис даатгал”ХХК

70117106

8

“Тэнгэр даатгал”ХХК

312234, 313111, 99091620, 99095945

9

“Бодь даатгал”ХХК

70110280, 324234

10

“Ард  даатгал”ХХК

77202288, 77200089, 99066464

11

“Улаанбаатар хотын даатгал”ХХК

70119827, 70009827, 319826

12

“Практикал даатгал”ХХК

331525, 312131, 94001525, 99001525

13

“Гэр даатгал”ХХК

70139090, 70003000, 94162424

14

“Мандал женерал даатгал”ХХК

70107007, 70117017, 94097007

15

“Ганзам даатгал”ХХК

242667, 242634

16

“Номин даатгал”ХХК

330023, 99090679

 

Албан журмын даатгагчдын холбооны Даатгалын сангийн шуурхай албанд хандана.

 

Шуурхай албаны утас:   70101177

 

Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны Даатгалын Зуучлалын Үйлчилгээний төв

УБ хот СБД 3-р хороо,Усны гудамж АСА циркийн зүүн талд Авто тээврийн үндэсний төвийн 2 давхар

Утас:75757070-3008 ,3009


САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Гадаад гуйвуулга

ХАА, хөдөөгийн хөгжлийн төслийн зээл

Хадгаламжийн сертификат

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188