• aA

Аккредитивийн үйлчилгээ гэдэг нь төлбөр тооцооны нэгэн хэрэгсэл бөгөөд урьдчилан тохиролцсоны дагуу барааны ачилт хийгдэхээс өмнө импортлогчийн банкнаас экспортлогчийн банкинд зориулан гаргаж буй төлбөрийн баталгаа болон даалгаврын хослол юм.
Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь импортлогчийн хүсэлтээр аккредитив нээж түүнд заасан нөхцөлийн дагуу экспортлогчийн хүргүүлсэн баримт бичиг (тээврийн баримт, даатгалын баримт, худалдааны нэхэмжлэх, гэх мэт)-ийг үндэслэн төлбөрийг экспортлогчид шилжүүлнэ.

Ингэснээр, хэрвээ та импортлогч бол:

  • худалдан авч буй бараа бүтээгдэхүүнээ захиалга, хуваарийн дагуу хүлээн авах,

  • бараа ачигдсанаас хойш төлбөр хийх,

  • төлбөрийн нөхцлийг хойшлуулах боломж гарах,

  • бага өртөгтэй санхүүжилт авах боломжтой.

Хэрвээ та экспортлогч бол:

  • импортлогчийн төлбөрийн чадвараас үл хамааран барааны төлбөрөө баталгаатай авах хамгийн чухал давуу талтай.


Энэ тохиолдолд банк нь аккредитив нээгч банкны хүсэлтээр аккредитивийг таньд мэдэгдэх болно. 

Нөхцөл

Шимтгэл

Аккредитив нээх

0.15% /доод хэмжээ 100 ам.долл., дээд хэмжээ 350 ам.долл./

Эх үүсвэргүй аккредитивын эрсдлийн хүү /жилийн/*

6%

Аккредитивын нөхцөлд өөрчлөлт оруулах (өөрчлөлт тус бүр)

25 ам.долл.

Аккредитивын дүнг нэмэгдүүлэх (нэмэгдүүлсэн дүнгээс)

0.20% /доод хэмжээ 50 ам.долл., дээд хэмжээ 150 ам.долл./

Аккредитивын баримт шалгаж, төлбөр гүйцэтгэх

50 ам.долл.

Аккредитив цуцлах

50 ам.долл.

Гадаадын банкнаас лавлах

25 ам.долл.

Зөрчилтэй багц баримтын шимтгэл
(Төлбөр хүлээн авагч хариуцана.)

50 ам.долл.

Баталгаатай аккредитив нээлгэгч нь гадаадын банкны баталгааны хүү, шимтгэлийг хариуцана.

Нөхцөл

Шимтгэл

Нээгдсэн аккредитивыг мэдэгдэх

30 ам.долл.

Баримт шалгаж, төлбөр илгээх

0.15% /доод хэмжээ 75 ам.долл., дээд хэмжээ 350 ам.долл./

Аккредитивын өөрчлөлтийг мэдэгдэх

10 ам.долл.

Аккредитив цуцлах

25 ам.долл.


САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Хадгаламжийн сертификат

Гадаад гуйвуулга

ХАА, хөдөөгийн хөгжлийн төслийн зээл

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188