• aA

Танилцуулга

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь 2006 онд гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай компани болж үүсгэн байгуулагдсан бөгөөд санхүүгийн дотоод, гадаад зах зээлд шууд болон шууд бус байдлаар оролцон хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, эдийн засгийн голлох салбаруудын томоохон төсөл хөтөлбөрийг өөрийн болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх, зуучлах, хэрэгжүүлэх зорилгын үндсэн дээр банкны цогц үйлчилгээг үзүүлж, эдийн засгийн тогтвортой байдалд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Үүний үр дүнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн үндсэн 13 салбар нэгжээрээ  дамжуулан харилцагч тус бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг сүлжээний онлайн хэлбэрт тулгуурлан хүргэн үйлчилж,  харилцагчдынхаа хүсэл сонирхолд нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

 

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь Монголын Банкны Холбоо, Монголийн Ипотекийн Корпорацийн гишүүн байгууллага бөгөөд "Global Banking and Finance Review" олон улсын байгууллагаас тус банкийг "Монгол Улсын хурдацтай хөгжиж буй харилцагчийн үйлчилгээтэй банк 2014", "Монгол Улсын хурдацтай хөгжиж буй байгуулагын банк 2015"- аар тус тус шалгаруулсан билээ. 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188