• aA

АЛСЫН ХАРАА

Үндэсний баялаг бүтээгчдийн түнш, хөрөнгө оруулалтаараа  тэргүүлэгч банк байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид харилцагчдаа дээдлэн, итгэлцлийг эрхэмлэн, санхүүгийн цогц үйлчилгээг шинэлэг хэлбэрээр баяжуулан түгээж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсан бүтээлч банк байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Эрхэм харилцагч.

Бид өөрийн харилцагч, үйлчлүүлэгчдийг эн тэргүүнд эрхэмлэн дээдлэх бөгөөд тэдний хүсэл зорилго, хэрэгцээнд нийцсэн өндөр чанар бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажиллана.

  • Бүтээлч байгууллага.

Бид өөрийн ажилтнуудын итгэл үнэмшил бүхий нэгдсэн соёлыг төлөвшүүлэх бөгөөд ажилтан бүрээ эрхэмлэн хүндэлж, дэмжихийн зэрэгцээ шинэлэг, бүтээлч, манлайлагч хамт олныг бий болгох болно.

  • Шинэ технологи.

Бид банкны системд гарч буй технологийн дэвшил, шинэчлэлтэд нээлттэй, уян хатан хандаж өөрийн бизнест орчин үеийн шинэ тутам хандлага, үйлчилгээг нэвтрүүлэхийг эрхэмлэнэ.

  • Үр ашигт гүйцэтгэл.

Бид үйл ажиллагааны үр өгөөжөө нэмэгдүүлж, үр ашигт зардлын менежмент, эрсдэл болон өгөөжийн зохист харьцааг баримтлан ажиллах болно.

  • Нийгмийн хариуцлага.

Бид байгаль орчин, өв соёлоо сахин хамгаалж, хүний эрх, ногоон эдийн засгийг дэмжин, нийгэмд хүлээсэн хариуцлагаа ухамсарлан ажиллах болно.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188