• aA
  • Лавлах: 1800-1188
2018
Дүрмийн сангаа 11.74 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв.
ОХУ-ын Транскапитал банктай
корреспондент харилцаа тогтоов.
БНСУ-ын E9Pay компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж тус улсаас
шилжүүлэг хийх E9Pay үйлчилгээг нэвтрүүлэв.
‘’Санхүүгийн боловсрол’’ төслийг дэмжигч банкаар өргөмжиллөө.
Монгол улс болон олон улсын банк санхүүгийн салбарт 20 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж буй хатагтай Г.Одонтуул Гүйцэтгэх захирлаар томилогдов.
2017
Нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд “Бяцхан санхүүч NIB” аяныг зохион байгуулж Улаанбаатар хотын болон орон нутгийн дунд ангийн нийт 5000 гаруй сурагчдад санхүүгийн боловсрол олгох хичээлийг заав.
Тэтгэврийн бүтээгдэхүүн, и-коммерс үйлчилгээг нэвтрүүлэв.
2016
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн REACH төсөл, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ.
Нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд Алибаба группын үүсгэн байгуулагч Жек Ма-гийн илтгэл уулзалтыг монгол залуустаа зориулан зохион байгуулав.
Бяцхан санхүүч NIB хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аян, Олимп руу хамтдаа хадгаламжийн урамшуулалт аяныг тус тус зарлалаа.
Ард салбар, 361 тооцооны касс, Мишээл тооцооны касс, Да хүрээ тооцооны кассыг нээв.
Хосолсон валюттай олон улсын виза картыг зах зээлд нэвтрүүлэв.
2015
Даатгалын зуучлалын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөө авч тус үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлэв.
Драгон, Баянзүрх салбарууд болон түүний харьяа Авто цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн кассуудыг шинээр нээв.
Дэлхийн хаанаас ч онлайн данс нээх боломжийг харилцагчиддаа олгов.
Олимп руу хамтдаа сугалаат аян эхлүүлэв.
Олон улсын Виза картыг төлбөрт хүлээн авч эхлэв.
Бяцхан санхүүч хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүн “Бяцхан санхүүч NIB” нэртэй баатартай болж санхүүгийн боловсрол олгох аяныг эхлүүлэв.
2014
Миний мэдээ, Цахим түрийвч, Хадгаламж барьцаалсан онлайн зээлийн үйлчилгээ, Таны туслах 1800-1188 харилцагчийн мэдээллийн төв, Хувийн банкны үйлчилгээ зэргийг амжилттай нэвтрүүлэв.
Япон улс дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа өргөжүүлж шинэ байранд оров.
2013
Монгол улсын “Т” брэндийн төлбөрийн картын үйлчилгээг нэвтрүүллээ.
Зах зээлд анх удаа Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Автотээврийн үндэсний төвтэй хамтран “Банк санхүү, автотээвэр, даатгалын нэгдсэн нэг цэгийн үйлчилгээ”-ний төвийг байгуулав.
Монгол улсын Засгийн Газар, Монголын Ипотекийн Корпорацитай хамтран хэрэгжүүлж буй 8 (+-1) хувийн орон сууцны зээлийг олгож эхлэв.
Найман шарга салбараа нээв.
2012
Дархан-Уул аймгийн Дархан хотод шинэ салбараа нээв.
Шинэ дэвшилтэт технологид суурилсан Интернэт банкны үйлчилгээг амжилттай нэвтрүүлэв.
Хөрөнгө оруулалтын зах зээл дээрх харилцагчдад зориулан Хувьцаанд хөрвөх хүүт хадгаламжийн үйлчилгээг анх удаа нэвтрүүлэв.
2011
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд шинэ салбараа нээв.
Банкны охин компани болох “National Investment Management” ХХК-ийг хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулав.
2010
Санхүүгийн зах зээл дээрх үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор брокер, дилерийн “National Securities” ХХК-тай хамтран ажиллаж эхлэв.
2009
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол улсын ХХААХҮЯ-тай хамтран ажиллаж эхлэв.
Улаабаатар хот дахь Гаалийн газарт өөрийн банкны тооцооны кассыг шинээр нээв.
2008
Арилжааны болон хөрөнгө оруулалтын хосолсон үйл ажиллагаа явуулах зорилгод нийцүүлэн шинэ бодлого, бүтцийг бий болгов.
2007
Монгол Улсын арилжааны банкуудаас анх удаа Япон улсад төлөөлөгчийн газраа нээв
2006
Арилжааны банкны үйл ажиллагаа явуулах бүрэн эрхээ Монголбанкнаас авав.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188