• aA

2014 оны Монгол улсын хурдацтай хөгжиж буй харилцагчийн үйлчилгээтэй банк

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк  Олон Улсын Банк Санхүүгийн Байгууллагын нэр хүндтэй шагналаар шагнагдлаа.
Дэлхийн банк санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурь, нэр хүнд,үнэ цэнийг хэдийнээ бий болгосон томоохон төлөөлөгчдийн нэг болох “Global Banking and Finance Review” буюу “Банк Санхүүгийн Тойм” байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Global Banking and Finance Review Awards” шалгаруулалтаас Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2014 оны “Монгол Улсын Хурдацтай Хөгжиж буй Харилцагчийн Үйлчилгээтэй Банк” –аар шалгарч цом, өргөмжлөлийг гардан авлаа.
Global Banking and Finance Review Awards нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа банк санхүүгийн салбарын хүрээнд явагдаж буй амжилт, дэвшилт, өөрчлөлт, стратегийн талаар тасралтгүй судалгаа шинжилгээг явуулж даяаршсан нийгмийн тив бүрд адил тэгш үйлчлэхийг зорьж, шударга өрсөлдөөнийг явуулдагаараа онцлогтой дэлхийд нэр хүндтэй шалгаруулалт юм.
Монгол улсын банк санхүүгийн системд эзлэх байр сууриа өсгөж, харилцагчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан дэвшилтэт технологид суурилсан олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчийн үйлчилгээг сайжруулан, үйл ажиллагаагаа өргөжүүлэн үр дүнтэй ажилласан нь  тус банкыг “Монгол Улсын Хурдацтай Хөгжиж буй Харилцагчийн Үйлчилгээтэй Банк 2014”- аар шалгаруулах үндэслэл боллоо.
Энэхүү амжилтын үндэс болсон нийт харилцагчид, хамтран ажиллагсад та бүхэндээ Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны удирдлага, нийт ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

 

2015 оны Монгол улсын хурдацтай хөгжиж буй байгууллагын банк

Их Британи улсын "Global banking & finance review" буюу "Олон улсын банк санхүүгийн тойм" байгууллагаас жил бүр шалгаруулдаг дэлхийн банк санхүүгийн салбарын оны шилдгүүд тодорч, 2015 оны "Монгол Улсын Хурдацтай Хөгжиж буй Байгууллагын Банк" -аар Үндэсний хөрөнгө оруулалтын Банк шалгарч цом, өргөмжлөлийг гардан авлаа.

Монгол улсын банк санхүүгийн системд эзлэх байр сууриа өгсөж, харилцагчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан дэвшилтэт технологид суурилсан олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн үр дүнтэй ажилласан нь уг шагналаар шагнагдах үндэслэл боллоо.
Бидний амжилтын түлхүүр болсон нийт харилцагчид, хамтран ажиллагсад та бүхэндээ Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны удирдлага, нийт ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье

 

 

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188