• aA

 

  • Хувьцаа эзэмшигч эрхээ хэрэгжүүлэх бодит боломжийг бүрдүүлсэн бөгөөд ижил төрлийн хувьцаа эзэмшигчдэд адил тэгш эрхийг эдлүүлдэг төдийгүй хувьцаа эзэмшигчид зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой болно.

  • ТУЗ-ийн зүгээс компанийн үйл ажиллагааг стратеги удирдлагаар бүрэн хангахын хамт гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд байнгын зохистой хяналтыг тавьж, хувьцаа эзэмшигчдийн өмнө үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн тайлагнадаг болно.

  • Гүйцэтгэх удирдлагын зүгээс компанийн өдөр тутмын үйл ажиллагаа үнэн зөвөөр, шударгаар, гагцхүү банкны ашиг сонирхолд нийцүүлэн удирдан зохион байгуулж, ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн өмнө ажлаа тогтмол тайлагнадаг.

  • Хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдад үндэслэл бүхий шийдвэр гаргахад шаардлагатай банкны санхүүгийн байдал, түүний эдийн засгийн үзүүлэлтүүд, өмч хөрөнгийн болон удирдлагын бүтэц, зохион байгуулалт зэрэгтэй холбоотой үнэн зөв мэдээллийг цаг тухай бүрд нь нийтэд мэдээлдэг.

  • Харилцагчид, банкны ажиллагсад зэрэг оролцогч талуудын хууль тогтоомжид заасан эрхийг хүндэтгэн, банкны зээлжих чадвар, хөрөнгө оруулалтыг татах чадвар, хувьцаа болон бусад үнэт цаасны үнэ цэнийг өсгөх, шинэ ажлын байрны тоог нэмэгдүүлэх зорилгыг хангасан байна.

  • Хувьцаа эзэмшигчид, харилцагчдийн ашиг сонирхол, хууль ёсны эрхийг хамгаалахын тулд банкны үйл ажиллагаан дахь хяналтын тогтолцоог бүрдүүлсэн.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188