• aA
  • Лавлах: 1800-1188

Төлөөлөн удирдах зөвлөл

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ТУЗ-ийн даргаар Б.Тулга, ТУЗ-ийн гишүүдээр Г.Одонтуул, Хидэтоши Тоноока, Такухидэ Мицүй, С.Оргилмаа болон Хараат бус гишүүн Н.Мөнхнасан нар тус тус ажиллаж байна.

 

Ноён Б.Тулга, ТУЗ-ийн дарга

 

Б.Тулга нь бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. Банк, санхүүгийн байгууллагуудад эрсдэлийн удирдлага, дотоод хяналт, мониторинг, санхүүгийн удирдлага, зээл, байгууллагын банкны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Тус банкинд 2011 оноос хойш Санхүү хариуцсан захирал, Зээлийн газрын захирал, Байгууллагын банкны газрын захирал, 2017 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ТУЗ-ийн даргаар томилогдсон. 

 

Хатагтай Н.Мөнхнасан,  ТУЗ-ийн хараат бус гишүүн

 

Н.Мөнхнасан нь Санхүүгийн инженер, Эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Вашингтон ДС хот дахь Дэлхийн банкны төв оффист болон Монгол Улс дахь Дэлхийн банкны салбарт, Монголбанкны Валютын газарт тус тус ажиллаж байсан туршлагатай. Өдгөө Монполимет Группийн ТУЗ-ийн даргаар уул уурхай, нөхөн сэргээлт, барилга угсралт ба барилгын материалын үйлдвэрлэл гэх зэрэг нийт 1000 гаруй ажилтантай бизнесийн нэгжүүдийг удирдан ажиллаж байна. АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургууль болон Калифорниа мужийн Сан Францискогийн Их Сургуулиудыг магистрын зэрэгтэй Cum Laude цолтой тус тус төгссөн. Монголын Бизнесийн зөвлөл болон Америкийн худалдааны танхимын ТУЗ, ҮРО байгууллагын Монгол дахь салбарын дарга, МХАҮТ-ын Япон-Монгол Бизнесийн зөвлөл, Who’s Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society зэрэг байгууллагуудын гишүүн юм.

 

Хатагтай Г.Одонтуул, ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал

 

Г.Одонтуул нь банкны эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Монголын банк санхүүгийн болон Их Британийн бизнесийн удирдлагын салбарт нийт 20 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байна. Тэрээр 1997 оноос ХОТШ банк, Капитрон банк, Голомт банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, алба, хэлтэс, газрын захирал болон Монгол Улсын Хөгжлийн банкны Орлогч захирлын албан тушаалыг хариуцлагатай хашиж байсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Г.Одонтуул нь МУИС-ийн санхүүгийн чиглэлийн бизнесийн удирдлагын магистр (MBA in Finance) болон Их Британийн Лийдсийн Их Сургуулийн бизнесийн удирдлагын магистр (MBA) зэрэгтэй, мэргэшсэн банкир, олон улсын түвшний менежментийн зөвлөх юм.                                                

 

Хатагтай С.Оргилмаа, ТУЗ-ийн гишүүн

 

С.Оргилмаа нь Эрхзүйч мэргэжилтэй. Банк санхүүгийн байгууллагуудад хуульч, хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан. ҮХОБ-д хуульч, Хуулийн хэлтсийн захирал, Хууль эрхзүйн газрын захирал, Хууль хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай. 2016 оноос Нэйшнл Инвестмент Менежмент ХХКомпанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.                                     

 

Ноён Takuhide Mitsui, ТУЗ-ийн гишүүн

 

Takuhide Mitsui нь Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Япон улс дах Mitsui Company хуулийн фирмийн үүсгэн байгуулагч бөгөөд тус хуулийн фирмд 2004 оноос ажиллаж байна.

 

Ноён Hidetoshi Tonooka, ТУЗ-ийн гишүүн

 

Hidetoshi Tonooka нь Санхүү, үл хөдлөх хөрөнгийн /хосолсон/ чиглэлээр магистрын зэрэгтэй. Lehman Brothers Japan Inc, Goldman Sachs (Japan) Ltd, TPG Capital зэрэг санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр салбартаа тэргүүлэгч компаниудад 10 гаруй жил ажилласан туршлагатай. 2008 оноос Sherpa Co.,Ltd-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

 

ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хороо

 
1. Ж.Эрдэмбилэг
2. Х.Тоноока
3. М.Сүнжидмаа
4. Б.Энэрэлт 

 

ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороо

 
1. Ж.Эрдэмбилэг
2. Т.Мицүй
3. Ч.Мичидмаа
4. Б.Энэрэлт 

 

ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, цалин урамшууллын хороо

 
1. Б.Тулга
2. Ч.Мичидмаа
3. М.Сүнжидмаа
4. Б.Энэрэлт 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188