Төлөөлөн удирдах зөвлөл

member


Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.






org

    Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:


  • Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн байж болно. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай байх;
  • Банкны холбогдох этгээд биш, бизнесийн аливаа холбоогүй байх;
  • Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  • Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;
  • Ес зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
  • Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
  • Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
  • Банк, банкны нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;
  • Банк, банкны нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаагүй байх;
  • Банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;
  • Төрийн үйлчилгээнээс бусад төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
  • Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  • Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;





org

    Бүрдүүлэх материал:


  • Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын Хавсралт №1, Хавсралт №2-оор батлагдсан а) Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүний тодорхойлолт, болон б) Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийн мэдүүлэг;
  • Товч намтар (Ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийг дурдсан байх);
  • Ажил байдлын тодорхойлолт;
  • Өмнө нь ажиллаж байсан газраас ажил байдлын талаарх лавлагаа (Тавигдах шаардлагын 1-т заасныг нотлох ажил эрхэлдэг байгууллагаас тодорхойлолт авах);
  • Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа;
  • Шүүхийн лавлагаа (Шүүхийн төрөлжсөн архиваас авах)

    Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг:


  • 2026 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн үдийн 15:00 цаг хүртэл Uugantsetseg.er@nibank.mn цахим шуудангаар хүлээн авна.

org

    Анхаарах зүйлс:


  • Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргах.
  • Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  • Хугацаа хоцорсон эсвэл материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.
  • Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбогдоно.
  • Шаардлага үүссэн тохиолдолд хууль журмын дагуу нэмэлт тодруулга авч, материал бүрдүүлэх боломжтой.

Бүртгүүлээд мэдээллээ цаг алдалгүй аваарай